Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төв

Хэт компани нь 1997 онд Тоёотагийн TCSS (Toyota Cooperative Service station) эрх авснаар Тоёотагийн бизнесийг Монгол улсад албан ёсоор явуулж эхэлсэн. Улмаар 1998 онд TASS (Toyota Authorized Service station) буюу Монгол улс дахь Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвөөр сонгогдон одоог хүртэл амжилттай ажиллаж байна.

Засвар үйлчилгээний хэлтэс нь 45 инженер техникийн ажилтан албан хаагчид, Япон болон Герман улсын хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдон засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

Манай хамт олон TOYOTA, LEXUS брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг TOYOTA-ийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан инженерүүд болон засварын гарын авлага ном сурах бичгийн дагуу TOYOTA-ийн стандартыг хангасан чанартай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх болно.

Хамгийн сүүлийн байдлаар манай засварын хэсэг 2013 онд HYBRID автомашин засварлах Япон улсын TOYOTA MOTOR CORPORATION дахь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж уг төрлийн автомашинуудыг засварлах багаж тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Агрегат засварын хэсэг нь Тэнхлэг тохиргооны Hunter DSP600 3D хэмжээст багаж, 19 ширхэг өргөгч лифт, 4 ширхэг цахилгаан засварын талбайтай ба нэгэн зэрэг 23 автомашин засварлах хүчин чадалтай.

Кузов засварын хэсэг нь 8 автомашин нэгэн зэрэг засварлах хүчин чадалтай. Будгийн зориулалтын өрөө болон Япон улсын Kansai Paint, Nexa Autoсolor брэндийн сайн чанарын будаг ашигладаг.

Засварын төв нь Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумдад өөрийн салбараар хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна. Цаашид бид хэрэглэгчиддээ илүү ойртох ажлын хүрээнд 2014 онд багтаан Улаанбаатар хотын төв хэсэгт өөрийн салбараа нээхээр бид ажиллаж байна.