Хурдны хайрцагны шингэнээ хэрхэн сонгох вэ?

Автомат хурдны хайрцагны шингэнээ хэрхэн сонгох вэ?

Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол шингэний төрөлөө зөв сонгон солиулах шаардлагатай. Таны автомашины автомат хурдны хайцагт орох шингэний төрөлөө мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч байж сонгоорой. Та аль болох орлуулах бүтээгдэхүүн сонгохгүй байхыг зөвлөж байна.  Манай засварын төвд Тоёота автомашины DII, T-IV, WS, TC/CVT/ төрлийн шингэнүүд байгаа ба зориулалтын төхөөрөмж болон тусгай заагдсан аргачлалын дагуу сольж үйлчилж байна.

Автомат кропны шингэн WS, T-IY, DII, CVT fluid гэсэн дөрвөн төрлийн тоёотагийн жинхэнэ бүтээгдэхүүнийг манай засварын төв хэрэглэж байна . Энэхүү бүтээгдэхүүнүүдээс  тухайн авто машины гарын авлага болон засварын төвөөс зөвлөгөө авсаны үндсэн дээр тохирох сонголтоо  хийгээрэй.

 

Механик хурдны хайрцагны шингэнээ хэрхэн сонгох вэ?

Механик хурдны хайрцагны тос GL-585W-90, GL-475W-90 нь тоёотагийн жинхэнэ бүтээгдэхүүн юм. Механик хурдны хайрцагтай авто машины хурдны хайрцагны тосыг өвөл, зуны гэж ангилан улиралаар нь сольдог. GL-475W-90-г өвөл,GL-585W-90-г зун сонгон хэрэглээрэй.

 

Лимитэд слип дифференциал ЛСД буюу хойд дифференциалын тос

Лимитэд слип дифференциал хүч давжуулах ангийн тос тусгай тос нь тоёотагийн жинхэнэ бүтээгдэхүүн юм. Энэхүү тос нь Лимитэд слип дифференциал ЛСД гэсэн тэмдэглэгээтэй авто машины хойд редукторт ордог бөгөөд бүх улиралд хэрэглэнэ.

   Тус тэмдэглэгээ нь хойд редукторын дээр байрлах ба энэ тэмдэглэгээ байхгүй бол тухайн авто машины гарын авлага болон засварын төвөөс зөвлөгөө авсаны үндсэн дээр LSD редуктор мөн эсэхийг тодорхойлно.