Хэт Моторс ХХК
Бидний тухай

Хэт Моторс ХХК-ийн товч танилцуулга

Хэт Моторс ХХК нь Дэлхийд тэргүүлэгч Тоёота Мотор Корпорацийн Монгол улс дахь Албан ёсны үйлчилгээний төвөөр 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 19 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Бид өөрийн орны цаг уур, замын нөхцөл байдалд нийцэх 15 загварын 33 нэр төрлийн TOYOTA брэндийн автомашиныг хэрэглэгчиддээ хүргэдэг. Үйлдвэрээс шинэ болон шинэчлэгдэж буй автомашинуудыг цаг алдалгүй хэрэглэгч, харилцагчиддаа хүргэхээс гадна борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг.

Жинхэнэ сэлбэг

Toyota болон Lexus брэндийн бүх төрлийн жинхэнэ сэлбэгийг үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт нийлүүлдэгээрээ онцлогтой. Хэрэв хэрэглэгчийн хүссэн сэлбэг бэлэн байхгүй тохиолдолд 14 – 30 хоногийн дотор захиалан нийлүүлэх боломжтой.

Хэрэглэгч тухайн автомашинд тохирсон, чанартай жинхэнэ сэлбэгийг хэрэглэснээр автомашинаа урт хугацаанд ашиглах давуу талтай.

Засвар үйлчилгээ

Toyota болон Lexus брэндийн автомашиныг үйлдвэрлэгчийн заавар ном, сурах бичгийн дагуу мэргэжлийн сургалтанд хамрагдсан засварын баг хамт олон хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан засварладаг төдийгүй засварласан автомашины нөхцөл байдалтай танилцаж зөвлөгөө өгөх, мэдээлэл авах үүднээс Follow Up буюу эргэн холбогдож зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

 

Бид Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт өөрийн салбаруудтай ба цаашид Улаанбаатар хотын төв хэсэгт өөрийн шинэ үзэсгэлэнгийн танхим болон засварын төвийг нээхээр ажиллаж байна.