Мэдээ Мэдээлэл

Тоёота Мотор Корпорациас 12 дэх удаагаа зохион байгуулж байгаа “Тоёотагийн Мөрөөдлийн Автомашин” хүүхдийн гар зургийн уралдаан

2017 оны 12-р сарын 01

Таны зурсан бүтээл ирээдүйн автомашины загвар ч болж болох юм. Уралдаанд оролцож мөрөөдлөө Тоёотагаар дамжуулан биелүүлээрэй. Тоёота Мотор Корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь "Мөрөөдлийн Автомашин Шалгаруулах Гар Зургийн Уралдаан (Монгол улс дахь Уралдаан)"-ыг 2017 оны 12 сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогч 2018 оны 5 сард дараагийн шат болох Япон улсад зохиогдох "Дэлхийн Шалгаруулалт"-д оролцох боломжтой болох юм.

Оролцох насны ангилал:

0 - 7 хүртлэх насны хүүхдүүд  

8 - 11 хүртлэх насны хүүхдүүд  

12 – 15 хүртлэх насны хүүхдүүд 

Шалгаруулалт:

Тоёота Улаанбаатар оффисын гишүүд ажиллана

2018 оны 6 сарын 1-нд ангилал бүрийн эхний 3 байранд шалгарсан хүүхдүүдийн шагнал гардуулна.

Зурганд тавигдах шаардлага:

Цаасны хэмжээ:  А3 хэмжээтэй зургийн цаас /өргөн 270мм х урт 420мм/

Гараар зурсан байх /Дижитал хэлбэрийн зургийг хүлээж авахгүйг анхаарна уу!/

Ашиглагдах материал нь бүх төрлийн зургийн стандарт хэрэгсэл: усан будаг, өнгийн фломастер, тосон харандаа г.м.

Өнгө будгаар ялгаж будах

Зурсан автомашиныхаа орчин тойрныг тодорхойлж бүтээлч сэтгэж зурах

Бүтээлийг хүлээж авах хугацаа:

2017.12.01- 2018.02.26

Бүтээлийг хүлээж авах хаяг:

Хэт Моторс ХХК –ийн Баянбүрд дэх салбарын байранд өөрийн биеэр ирж хүлээлгэн өгөхдөө бүртгэлийн маягт заавал бөглөнө үү.

Холбогдох ажилтны мэдээлэл: А.Мөнхцэцэг (менежер) Утас: 99117693,

                                                       Б.Батзаяа(менежер)       Утас: 99115558,

Бидний давуу тал

Баталгаат хугацаа

3 жил эсвэл 100,000 км
/Аль түрүүлж дуусгавар болсноор/

Үнэгүй урсгал үйлчилгээ

3 удаа/дизель автомашинд 4 удаа/

Сэлбэг - 5%-ийн хөнгөлөлт

3 жилийн хугацаанд

Сервис- 10%-ийн хөнгөлөлт

3 жилийн хугацаанд